
Орон сууцыг халаахын тулд пааранд халуун ус гүйдэг. Харин автомашинд хөргөх шаардлагатай байдаг. Мотор ажиллах үед хөргөлтийн шингэн цельсийн 80-90градус хүртэл халдаг. Их ачаалалтай үед 100градус хүрэх тохиолдол байна. Энэ их халалт өдөрт хэдэн арван удаа явагддаг учраас ууршилт бага, тослог чанартай, хүйтэнд хөлддөггүй шингэнийг хөргөлтийн шингэн гэдэг. Мотор хэвийн халуунаас илүү халж эхлэхэд хөргөлтийн шингэн хөдөлгүүрийн ханаар дамжин гадаргуудах халууныг өөтөө шингээж эхлэдэг. Халсан шингэн радиаторт очин хөрж дахин моторт орох гэсэн үндсэн дарааллаар ажиллан сэлгэж хөргөдөг юм.
Хөргөлтийн шингэнийг тодорхой хугацаанд сольж байх ёстой юу?
Антифрийз, Күүлэнт гээд ажиллах нөхцөл, найрлага, чанараасаа хамаараад 2 төрлийн хөргөлтийн шингэн байдаг. Хөргөлтийн шингэний хөлдөх температурыг шалгадаг багаж сервис үйлчилгээний газруудад элбэг байдаг болсон доо. Өвлийн хүйтэн болон зуны халуунд хөдөө явахдаа хөргөлтийн шингэний чанарт анхаарах хэрэгтэй.
Автомашины хөргөлтийн шингэний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.
Өвлийн улирлын шингэн антифрийз, урт хугацаагаар хэрэглэх шингэн лонг лайф күүлэнт гэсэн 2 төрлийн хөргөлтийн шингэнийг орчин үеийн автомашинд ашиглаж байна.
Улаан эсвэл ногоон өнгөтэй байдаг.
Улаан өнгө нь хөргөлтийн шингэний бохирдлыг шалгаж үзэхэд дөхөмтэй. Ногоон өнгө нь хөргөлтийн шингэнийг хаагуур алдагдаж байгааг харж хянахад дөхөм байдаг байна.