Бидний тухай


Монгол болон дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохуйц үнэ цэнийг бий болгон, олон талт бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар манлайлан шинэчлэгч байхын зэрэгцээ Монголын баялаг нөөцийг дэлхийтэй холбож ирээдүйн олон шинэ боломжийг бий болгох нь манай “Phoenix Group”-ийн эрхэм зорилго юм. 


Манай Феникс Ойл ХХК нь “Феникс Групп”-ын охин компани бөгөөд 2015 оноос одоог хүртэл тээвэр, газар тариалан, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах өндөр чанарын тос тосолгооны материал, техникийн шингэн болон бусад тос тосолгооны материалыг үйлчлүүлэгчдэдээ хүргэн ажиллаж байна.


"Феникс Партс" нь Феникс Ойл ХХК-ийн сэлбэг борлуулалтын салбар бөгөөд бид тос тосолгооны материал болон Marshall, Simpeco, Depo брендийн уул уурхай, хүнд машин механизмын бүх төрлийн сэлбэгийг найдвартай нийлүүлж таны техникийг илүү хүчтэй, илүү удаан ажиллахад тусална. 



Бидний давуу тал:

  • Үйлдвэрлэгчидтэй шууд гэрээтэй
  • Олон нэр төрлийн бүтээгдэхүүн
  • Чанарын үзүүлэлтүүдийг баталсан сертификатууд
  • Төлбөрийн уян хатан нөхцөл
  • Өөрийн тээвэр зуучын компанитай
  • Бүрэн хэмжээний агуулах
  • Дотооддоо хүргэлттэй /УБ хот/
  • Тос тосолгооны материал болон сэлбэг худалдаалах 2 дэлгүүртэй
  • Борлуулалтын өмнөх болон дараах зөвлөх үйлчилгээ



Бид лабораториор баталгаажсан, чанарын өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүнийг шаардлагатай нэр төрөл, тоо хэмжээгээр богино хугацаанд өрсөлдөхүйц үнээр таны хүссэн байршилд шууд хүргэн нийлүүлнэ.

Манай компани 2015 оноос ОХУ-ын "Газпромнефть", "G-Energy" болон Niagara, Sinopec, Белпром зэрэг брендүүдийг албан ёсны дистрибьютер, диллерийн эрхтэйгээр Монголын зах зээлд амжилттай нийлүүлж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл